|
|
Б. Отгонбат
Б. Отгонбат нь Глобал Удирдагч Сангийн ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч. АНУ-ын Дикинсоны Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Ротари Сангийн тэтгэлгээр Австралийн Куинсландын Их Сургуулийг олон улсын аялал жуулчлалын менежментээр тус тус төгссөн. Мөн Great Mongolian Adventures олон улсын аялалын компаний захирал бөгөөд Их Британид төвтэй Төгс Ундрал консалтин фирмийн захирал. Тэрбээр Туул Ротаракт клубыг үндэслэгч бөгөөд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан.
Цагаан Өвгөний Жадамбаа
Их Засаг Их Сургуулийг төгссөн. Хууль зүйн ухааны магистр, Улс Төрийн Боловсролын Академийн багш, Эрдэм шинжилгээний ажилтанаар 2004-2006 онд ажилласан. Захиргааны хэргийн шүүхийн багш, Глобал Удирдагч Сангийн Удирдах Зөвлөлийн гишүүн, ГУДС-ийн гүйцэтгэх захирал, Монголын Их Дээд Сургуулиудын Холбооны гүйцэтгэх захирал, 2007 оны 11 сараас Туул Ротаракт клубын үүсгэн байгуулагч гишүүн. UB Central JCI-ын шилдэг гишүүн, Глобал Удирдагч нэвтрүүлгийн санаачлагч, ерөнхий продюсер.
Б. Энх-Амгаланбаатар
Алтай Сайхан болон Green Tea компанийн захирал, Японы Ёокохомагийн Үндэсний Их Сургуулийг бизнес удирдлагын бакалавр зэргээр төгссөн. Удирдлагын Академи, МУИС-ийн ЭЗС-д бизнес удирдлагын магистр зэрэгтэй. JCI-ийн албан ёсны Үндэсний Сургагч, Баянгол дүүргийн залуу бизнес эрхлэгчдийн танхимыг үүсгэн байгуулагч.
Д. Сүрэнчимэг
Сэтгэц, хэл шинжээч. МУИС-д сэтгэц, хэл шинжлэлээр магистр хамгаалсан. Удирдлагын Академид удирдахуйн ухааны докторант. "Өөрчлөлтийг Чиглүүлэгч" сургалтын төвийн УЗ-ын дарга, JCI Монгол ТББ-ын 2008 оны дэд ерөнхийлөгч.
П. Баярмагнай
МонголМэдээ онлайн сэтгүүлийн эрхлэгч, АНУ-ын Уолдорф Коллежийг олон улсын сэтгүүлчээр бакалавр зэрэгтэй, Дэнвэр Семинарид байгууллагын удирдлагын магистрт суралцаж байгаа бөгөөд Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Нэгдсэн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны гишүүн, Цахим Өртөө ТББ-ын УЗ-ын гишүүн.
П. Гандолгор
ГУДС-ийн дэд захирал, Монгол Бизнес ДС-ийн Бизнес Удирдлагын бакалавр зэрэгтэй, АНУ-ын Калифорнийн Олон Улсын Их Сургуульд олон улсын бизнесийн магистр зэрэгтэй. АНУ-д LAACC, TNY, Imperial Headwear компаниудад маркетинг судлаач, бизнесийн бүтээмжийн инженер, төслийн багт зөвлөхөөр ажиллаж байсан.








