Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
   
 
 

Даваабатын Сайнбаяр

Төрсөн он: 1981

Боловсрол: 1999 онд АНУ-н Айдахо мужийн дунд сургууль, 2005 онд АНУ-н ДеВрай ИС-ийг компьютерийн мэдээллийн систем мэргэжлээр бакалавр (magna cum laude дүнтэй), 2006 оноос АНУ-н ДеПаул ИС-д сүлжээний аюулгүй байдал сэдвээр магистрант. Оюутны засгийн газарт 2 жил тэргүүлэгчээр ажилласан.

Ажил эрхлэлт:
АНУ-ын Чикаго хот дахь эрүүл мэндийн мэдээллийн технологи, өр зээл барагдуулах хуулийн фирмүүдэд программист мэргэжлээр ажилласан туршлагатай. Мэдээллийн технологийн салбарт 6 жил ажилласан.

Бизнесийн туршлага:
Америкийн Монголчуудын байгуулсан хамгийн анхны 10 компаний нэг, компьютерийн засвар үйлчилгээ, IT consulting, вэб дизайн, цахим худалдаа үйлчилгээний Dayan Solutions (Даян Шийдэл) компанийг 2004 онд Чикаго хотод үүсгэн байгуулсан.

Чикаго, Лондон, Токио, Сөүл, Улаанбаатар хотод салбартай гадаадад суугаа монголчууд болон монголч түмэнд зориулсан ном түгээдэг "Номун Далай" интернэт суурьт дэлгүүрийн сүлжээг (www.nomundalai.mn) үүсгэн байгуулж, 2007 оноос Номун Далай сүлжээний ерөнхий зохицуулагч, АНУ дахь салбарын захирлaaр ажиллаж байна.

Үндсэн бус болон сонгуульт ажил: Цахим Өртөө Холбоо ТББ-н УЗ-н гишүүн, Америкийн монголчуудын Даяар Монгол сонинд сэтгүүлч,  ЭМОС клубын гишүүн

Бүтээл туурвил: Хамтран орчуулсан: Томас Фридманы "Дэлхий бөөрөнхий биш" 2007 (бестселлер)
Хамтарч бичсэн: "Интернэт хэрэглэгчийн гарын авлага" 2008 (бестселлер)

Сонирхол: Мэдээллийн технологи, сэтгүүлзүй, маркетинг, орчуулга, ном, философи, кино, аялал

Хэлэх дуртай үг: The world is flat -Дэлхий бол хавтгай

Дуртай өнгө: Мөнх тэнгэрийн хөх өнгө

Д.Сайнбаярын сүүлийн 8 жилд бичсэн нийтлэл, орчуулгаас:

Бичсэн нийтлэлүүд:

Уран зохиол, философийн орчуулга (англи-монгол)

Орчуулсан нийтлэлүүд:

Ярилцлагууд