|
Глобал CEO - 2 : Бүртгэл явагдаж байна
|
|
2009-04-22 18:05:46
Тайваны "Мин Чуан"-ны их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын сурталтын болон байрны 100%-ийн тэтгэлэг, мөн БНСУ-ын Солбрижийн Их сургуулийн 100%-ийн тэтгэлэгээр суралцах эрх олгох ТВ уралдаант Глобал CEO - 2 нэвтрүүлэгийн бүртгэл явагдаж байна.
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Глобал CEO нэвтрүүлэгийн 2 дахь дугаар эхэллээ
|
|
2009-04-22 17:59:07
"GLOBAL CEO" ТВ уралдаант нэвтрүүлэгийн анхны дугаар нь 2008 онд UBS телевизээр "Дэлхийн түвшний цалин" буюу Нэг жилийн 50,000 ам долларын цалинг ялагчид нь олгох шагналтайгаар явагдаж байсан билээ.
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Ялагч тодорлоо
|
|
2008-05-24 11:05:44
Арван долоо хоногийн турш мэдлэг оюун, авьяас чадлаараа шударга өрсөлдсөн 16 шилдэг залуусаас ялагч тодорлоо. Сүүлчийн даалгаварт Г. Одгэрэл, Л. Оюун-Эрдэнэ, Д. Сайнбаяр, М. Жадамба нар тунан үлдсэн бөгөөд хоёр хоёроор баг болсон залуус тэмцээнд оролцсон бусад оролцогчдыг эргэн урьж, даалгавраа гүйцэтгэсэн билээ.
|
|
Дэлгэрэнгүй
|
Зохион байгуулах баг
|
Б. Отгонбат
Б. Отгонбат нь Глобал Удирдагч Сангийн ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч. АНУ-ын Дикинсоны Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Ротари Сангийн тэтгэлгээр Австралийн Куинсландын Их Сургуулийг олон улсын аялал жуулчлалын менежментээр тус тус төгссөн.
|
|
Ц. Жадамбаа
ГУДС-ийн гүйцэтгэх захирал, Их Засаг их сургуулийг төгсөөд Улс Төрийн Академид багш судлаачаар ажиллаж байсан. ГУДС-ийн УЗ-ын гишүүн, Монгол Их Дээд Сургуулиудын Холбооны гүйцэтгэх захирал, Глобал Удирдагч нэвтрүүлгийн хөтлөгч
|
|
Б. Энх-Амгаланбаатар
Алтай Сайхан болон Green Tea компанийн захирал, Японы Ёокохомагийн Үндэсний Их Сургуулийг бизнес удирдлагын бакалавр зэргээр төгссөн. Удирдлагын Академи, МУИС-ийн ЭЗС-д бизнес удирдлагын магистр зэрэгтэй. JCI-ийн албан ёсны Үндэсний Сургагч, Баянгол дүүргийн залуу бизнес эрхлэгчдийн танхимыг үүсгэн байгуулагч.
|
|
Д. Сүрэнчимэг
Сэтгэц, хэл шинжээч. МУИС-д сэтгэц, хэл шинжлэлээр магистр хамгаалсан. Удирдлагын Академид удирдахуйн ухааны докторант. "Өөрчлөлтийг Чиглүүлэгч" сургалтын төвийн УЗ-ын дарга, JCI Монгол ТББ-ын 2008 оны дэд ерөнхийлөгч, Монголын Манлайлагч Эмэгтэйчүүд Нийгэмлэгийн УЗ-ын гишүүн.
|
|
П. Баярмагнай
Монгол Мэдээ онлайн сэтгүүлийн эрхлэгч, АНУ-ын Уолдорф Коллежийг олон улсын сэтгүүлчээр бакалавр зэрэгтэй, Дэнвэр Семинарид байгууллагын удирдлагын магистрт суралцаж байгаа бөгөөд Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Нэгдсэн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны гишүүн, Цахим Өртөө ТББ-ын УЗ-ын гишүүн.
|
|
П. Гандолгор
ГУДС-ийн дэд захирал, Монгол Бизнес ДС-ийн Бизнес Удирдлагын бакалавр зэрэгтэй, АНУ-ын Калифорнийн Олон Улсын Их Сургуульд олон улсын бизнесийн магистр зэрэгтэй. АНУ-д LAACC, TNY, Imperial Headwear компаниудад маркетинг судлаач, бизнесийн бүтээмжийн инженер, төслийн багт зөвлөхөөр ажиллаж байсан.
|
| |
|
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
|
|
|
|
|
|